Загвар өмсөгч Сарнай саяхан үсээ халимаг болгож эрэгтэй төрхөөрөө олныг ихэд гайхшируулаад авсан билээ. Тэрээр үндэсний үйлдвэрлэгч “Байгал” брэндийн нүүр царай болон ажиллаж байгаа тэрээр цахим хуудсаараа төрөл бүрийн загварлаг хувцасаар гангарсан зурагуудаа дэлгэх болоод удаж байна. Тэгвэл саяхан тус брэндийн Алчуураар гангарсан зурагаа олонд дэлгэжээ. Энэхүү шийдэл нь их сонин бөгөөд мартагдсан загварыг санагдуулах ажээ. Учир нь дээрхэн үед одоогоор бол бидний эмээ өвөө, магадгүй заримынх нь ээжүүд залуу сайхан цагтаа ийн алчуураар гангардаг байсан гэдэг. Мода давтагддаг гэж үнэн үг шүү. Ер нь дээр үеийн мода болж байсан загварууд бага зэрэг өөрчлөлт орон орчин үеийн залуусын гангараа болсоор байгаа билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо