Топ модел Г.Уранцэцэг ирээдүйн моделиудыг бэлдэнэ


Топ модел Г.Уранцэцэг ирээдүйн моделиудыг бэлдэхээр болжээ. Энэ талаар тэрбээр "Монголын хувцас загварын ертөнцийг үүсгэн байгуулагч ГОЁЛ наадмыг санаачлан, жил бүр тасралтгүй зохион байгуулж, он оны топ, шилдэг моделиудыг тодруулан гаргадаг Монголын Дизайнеруудын Холбоо нь анх удаа мэргэжлийн загвар өмсөгчийн болон фото моделын сургалт эхлүүлж байна. Сургалт нь онолын болон мэргэшүүлэх арга барилаар явагдаж тайзны алхаа, фото моделийн чиглэлээр Европын болон Азийн модел бэлтгэх сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлийг орно. Сургалтыг ТОП модель Г.Уранцэцэг удирдан явуулах аж. Тэрээр загварын ертөнцөд хүсэл, мөрөөдлөө биелүүл, топуудтай мөр зэрэгцэн алх, тайзыг эзэгнэ, тэсрэлт хий, өөрийгөө нээ, өрсөлдөөн дундаас цойл, үнэ цэнээ бүтээ, бидэнтэй яг одоо нэгд" хэмээжээ.