Өчигдөр орой АТГ-ынхан дараагийн баривчилгаагаа хийж аварга том тул загаснуудыг баривчилсан гэдгийг бататгав. Тодруулбал, эх орондоо ирээд буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс өчигдөр өдөр байцаалт мэдүүлэг аваад, шууд цагдан хорих төв рүү ачжээ.
Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж шалгахаа мэдэгдэж, прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн байдаг бөгөөд тэрбээр хуулийн хугацаанд өөрийн биеэр ирж мэдүүлэг өгнө гэдгээ захидлаараа дамжуулсан юм. Түүнтэй хамт Дубайн гэрээг хийсэн гэх ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, эдийн засагч Б.Бямбасайхан нар хоригдож байгаа бөгөөд хамтад нь шалгана.
Мөн өчигдөр орой 20.00 цагийн үед Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулжээ. Түүнийг мөн л Оюутолгойн гэрээтэй, “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдуулан ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгахаар боллоо. Тэдэнд 72 цаг саатуулах шийдвэрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гаргасан байна. Харин гурван хоногийн дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ.
Ийнхүү эдийн засгийн ээдрээтэй хэргийн гол буруутан хамсаатангууд болох нөхдүүдийг цагдан хорилоо. Хамгийн гол нь хэргийг шалгаж байгаад замхруулаад хэрэгсэхгүй болгоод зүгээр тавиад явуулчихгүй байхыг олон нийт хүсч байна. Үнэхээр улс эх орныг өрөнд оруулж, Монголд ашиггүйгээр гэрээ хийж, ирээдүй хойчийг баллах шийдвэрт гарын үсэг зурсан юм бол хариуцлагтайгаар хатуу шийтгэл оногдуулахыг хүсмээр байна. Нэгэнт ээлж дараалан сүр дуулиатайхан баривчилж чадсан юм чинь одоо хариуцлага тооцож, ял оноох, гадаадад нуусан хөрөнгийг нь оруулж ирэхийг л ард түмэн харахыг хүснэ. Тиймээс энэхүү эрүүгийн гэмт хэрэгт хууль хяналтынхан хариуцлагатай байгаасай.
Ер нь цагаан захтнуудтай холбоотой эрүүгийн гэмт хэрэг замхраад төгсдөг жишиг бий. Тухайлбал, Чингис, Самурай бондын мөнгийг үргүй зарж үрэн таран хийсэн нөхдүүдийг АТГ-аас шалгаж байгаад сураггүй болсон. Мөн ажлын байрандаа авлига авч байгаад баригдсан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэг мөн сураггүй болсон билээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа