УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Гишүүд энд зэрэгцэж суучихаад хэрэггүй зүйл яриад байх шаардлагагүй. Д.Гантулгыг хамгаалаад байгаа юм байхгүй. Хуулийн асуудалд "хийдэл" үүсчихээд байгаа учраас хуулиа ойлгомжтой болгох нөхцөл үүссэн. Дахин нэг гишүүн яллагдагчаар татагдсан асуудал хуулийн байгууллага дээр байна. Энэ асуудал ч орж ирэхийг үгүйсгэхгүй" хэмээн ундууцан хэлсэн юм.
Түүний хэлснээр "хэн яллагдагчаар татагдав" гэдэг асуулт хариултгүй үлдсэн юм. Тэгвэл энэ нь УИХ-ын гишүүн Д.Мурат болохыг эх сурвалж өгүүллээ. Түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна.
Мэдээллийг эргэн сануулахад, Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүн Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн цахим хаягаар шалдан нүцгэн зургаа явуулж, дарамталж зодсон гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа