Дэлгэрмөрөн цахилгаан скүүтэрээр гангарлаа


Дуучин Т.Дэлгэрмөрөн хамтлагаасаа ганцаараа уран бүтээлдээ үнэнч яваа нэгэн. Арга ч үгүй биз. Түүний дуулсан дуу бүхэн яагаад ч юм ард түмний сэтгэлд хүрч чаддаг. Тэрээр дууг сэтгэл зүрхээрээ амилуулан дуулдаг хүн гэвэл түүнийг л хэлэх байх.  Эх орон, монголоо гэсэн сэтгэлийг байнга тээж явах тэрээр эх дэлхий, байгалиа ихэд дээдэлж шүтдэг нэгэн. Саяханаас тэр цахилагаан скүүтэрээр гангарах болсон байна. Уг скүүтэр нь ямар нэг хорт утаа ялгаруулахгүй, дуу чимээгүй байгаль ээлтэй эко унаа гэнэл ээ шүү.