Б.Тамирыг урлагийн гэр бүлээс гаралтай авьяаслаг, царайлаг нэгэн гэж үзэгчид үнэлдэг. Тэрээр Зүрхний хилэн, Маш нууц, Байтаг богд кинонуудын найруулагчаар ажиллаж хэр мэдрэмжтэй, авьяастай найруулагч болохоо харуулсан чадварлаг уран бүтээлч гэгдээд байгаа. Энэ мэт уран бүтээлийн хувьд олзтой яваа тэрбээр хувийн амьдрал дээрээ ихээхэн асуудалтай нэгэн. Албан тоог нь ч мэдэхгүй ч олон эмэгтэйтэй нэр холбогдож саллаа, нийллээ гэх мэдээллийг хэвлэлийн нүүрүүдэд байнга бичүүлж явдаг нэгэн. Мөн аливаа амжилт бүтээлээ ярихдаа “би тэгсэн” “миний хөдөлмөр” гэх мэтээр ярьж бусдынхаа оролцоог үл үнэлэх гэж зарим нь ам муутай байх юм билээ. Саяхан дагагч олондоо ном хэрхэн уншихыг зөвлөхдөө “Монголчуудаа ном уншицгаая, жаахан филдэртэй уншаарай. Бүх туйпууг цуглуулж болно. Эрэмбэ дараатай барих юм бол барилга болно. Номыг ч гэсэн тэгж уншаарай” хэмээн усанд сэлэхдээ сэтгүүл харж буй зургаа нийтэлжээ. Хүмүүс их л эгдүү нь хүрсэн бололтой. Ингэж унших уу хэмээн хошгинож байна лээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо