Өнөөдөр Туркийн Анталъяа хотын “Аntalya spor salоnu” спортын ордонд жүдо бөхийн Гран при эхлэж байна. Энэ тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсний дотор манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэх гэж байна.
Тухайлбал, тэмцээний 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдах юм. Тэмцээнд оролцогчид өчигдөр сугалаа татсан бол өнөөдөр хөнгөн жингээр эхэлж, ням гарагт өндөрлөх юм байна. Дэлхийн хэмжээний аварга тэргүүтэй манай баг тамирчид хэрхэн барилдаж монгол түмнээ баярлуулахыг харах л үлдлээ. Тэр тусмаа аваргын барилдааныг хэн бүхэн тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо