Жүжигчин Э.Намууныг Ари өмөөрчээ


Жүжигчин Э.Намууны талаарх хов жив олон. Тэрээр хамтлагийнхаа Эрхэмээтэй хайр сэтгэлийн холбоотой болж “Мөрөөдлийн театар”-аа  орхисон билээ.Тэгвэл түүний найз, "Маск" продакшны жүжигчин Ари найзынхаа талаар ийнхүү бичжээ. Тэрбээр "Тэр сайн НАЙЗ. Ядарч явахад түшиж, задарч явахад дарж, жаргахад баярлаж, унахад босгодог сайн найз. Үнэнийг хэлж, үнэнээр харж, үнэн л оршдог үнэнч найз.

Тэр сайн ГЭРГИЙ. Хань нөхөртөө хайраа, халамжаа, хатаа, ухаанаа зориулдаг, гэрээ гийгүүлэн байдаг, гэрлээ цацруулан байдаг сайн гэргий. 

Тэр сайн ЭЭЖ. Хурын дараах цэлмэг тэнгэр шиг хайр сэтгэлтэй нь хамт зочилсон 2 бяцхан зүрхийг өөрийн үрсээс ялгаагүйгээр бараг илүүтэйгээр хайрлаж яваа бялхсан зүрхтэй сайн ээж. 

Төгс гэж хэлэхгүй ээ би түүнийг.

Хүн л болсон хойно гаргасан алдаа,

ганц нэг дутагдал, ганихарч явсан цаг үе бишгүй дээ л бий. Гэхдээ найзыгаа би л мэднэ. Юу туулж, юуг давсныг нь мэдэх л учраас юунаас ч харин би өмөөрнө. Мэдэх юм шиг ярьж, мэдэхгүй байж шүүж, атаархсандаа муулж, аргаа барсандаа хялалзах араар шивнэлдэгч хэнбэгуайгаас ч түүнийгээ өмгөөлнө. Нулимсаа нуун инээмсэглэдгийг нь, нурж унасан ч босоод ирдгийг нь, хамт уйлж, хамт дуулдгаараа хэнээс ч илүү би мэднэ ээ. 

 

Хатуу үгний хахирыг нь биш харамсахвий гэсэн сэтгэлийг минь ойлгодог, харцны гуниг дэндүү зохихгүй хамгаас сайхан бүсгүй чи минь МӨНХ хайрлагдаж ЭНХ жаргаж ХҮСЛЭН бүхэн нь биелэлээ олж, АЯЛГУУ мэт ЭГШИГЛЭН, алт мэт гялалзан байгаарай. 

 

Ари нь" гэжээ.