Жүжигчин Бүдүүн Ганбаагийн найз бүсгүй завгүй...


Монголын хошин урлагийн жүжигчид өөрийн төрхийг имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа юм. Тэрбээр эхнэр,хоёр хүүхдээ орхин нэгэн мөнгөтэй бизнес эрхлэгч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, түүнээсээ болж  гэрлэлтээ сүр дуулиантайгаар цуцлуулж байсан. Амжилт өөд тэмүүлхэд нь араас нь түлхэц болсон анхны амрагаа хаялаа хэмээн Ганбаад тун чиг ам муутай байсан хүмүүс олон.  Ганбаагийн сонгосон дурлалт бүсгүй нь “Тансаг мода” агентлагийн захирал Б.Уянга  юм. Б.Уянга Бүдүүн Ганбаатай амрагийн харьцаатай болоод хэдийнээ хоёр жил болжээ. Харин сүүлийн үед энэ хоёрыг нэг гэрт орсон гэх сураг байна. Одоогоор Б.Уянга нь Миссын тэмцээн зохион байгуулаад машид завгүй гүйж яваа гэнэ шүү.