Дэлхийд танигдах Монгол дуучныг тодруулах The Voice of Mongolia шоу улам үзүүштэй, сонирхолтой болсоор байна. Энэ долоо хоногийн шинэ дугаарт гэхэд л хөгжим шиг уянгалаг хоолойтой охин шоуны жинхэнэ гайхамшиг байлаа. Тэр бол Монгол улсын Консерваторын хийл хөгжмийн ангийн сурагч Ц.Энгүүн юм. Түүний дуугаа мэдэрч буй мэдрэмж, авьяас чадвар давтагдашгүй байлаа. Тэгвэл тэр зөвхөн дуулаад зогсохгүй хийл хөгжимдөө ч гаргууд нэгэн бололтой. Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд хоёр ч удаа тэргүүн байр эзэлж байсан нь түүнийг хийл хөгжимдөө ч чадамгай болохыг илтгэж байгаа юм. “The Voice Of Mongolia” шоуны халз тулааны шат эхлээд хоёр дахь долоо хоногоо үлдээд буй. Шүүгч Ука өнгөрсөн долоо хоногийн халз тулаанд Энгүүнийг сонгосон юм. Тэрбээр Ц.Энгүүий үзүүлбэр дэлхийн шилдэгт багтжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо