БНХАУ-д зохион байгуулагддаг “Singer 2018” уралдаанд ӨМӨЗО-ны дуучин Тэнгэр оролцож байна.
Уг тэмцээнд алдарт дуучин Жесси Жей оролцож байгаа бөгөөд дуучин Тэнгэр нарыг хүчтэй өрсөлдөгчид хэмээн онцолж байгаа аж. Уг тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 20-нд болох юм байна. Санал хураалтаар БНХАУ-ын дуучин тэргүүлж буй бол хоёрдугаарт Жесси Жей, гуравдугаарт дуучин Тэнгэр жагсчээ.
Дуучин Тэнгэр нь Хятадын төвийн дуу урлагийн чуулгын улсын нэгдүгээр дэсийн жүжигчин, Хятад улсын хөгжимчдийн нийгэмлэгийн хэрэг мэдэгч, “Бөртэ чоно” хамтлагийн гоцлол дуучин, Төрийн зөвлөлийн онц тэтгэлгийг хүртэгч, Бүх Хятадын Хөдөлмөрийн баатар зэрэг албан тушаал, цол хэргэмтэй юм.
Тэрбээр 2016 онд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт уригдан оролцож байсан.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо