Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эхнэр О.Байгальтайгаа Байгаль нуурын эрэг дээр танилцаж байсан гэдэг. Тухайн үед О.Байгалийг олон залуус эргүүлдэг байсан байна. Учир нь Шүтээн” кинонд тоглочихсон, оюутан гэхэд олонд танигдчихсан байсан үе. Энэ тухай түүний гэргий О.Байгаль нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурссан байдаг. Тэрбээр “Би анх нөхөртэйгөө танилцах үедээ “Шүтээн” кинонд тоглочихсон, оюутан гэхэд олонд танигдчихсан байлаа. Бид хоёр 1992 онд Байгаль нуурын эрэг дээр анх танилцсан юм. Жинхэнэ заяаны хань зам дээр гэдэг нь болсон. Тэр үед олон залуус эргүүлдэг байсан нь үнэн. Тэдэн дундаас манай хүний ганц үг нь их үнэн санагдсан. “Би чамд өдөр болгон шоколад авч өгч чадахгүй, өдөр болгон чамайг гоё ресторанд хоолонд урьж чадахгүй, өдөр болгон бэлэг сэлт барьж гүйж чадахгүй. Гэхдээ чамайг хайрлаж чадна” гэж хэлсэн. Тэр үгэнд нь болоод нураад уначихсан. Одоо манай хүн ингэж хэлж байснаа санадаггүй. Энэ үг л шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн гэж би боддог. Тэгээд удаа ч үгүй суусан. Хэдийгээр хорь ч хүрээгүй жаахан байсан ч гэлээ энэ бол миний заяаны хань гэх мэдрэмж надад төрж байсан. Бид хорин хэдэн жил хөтлөлцөж амьдарч байна” хэмээн ярьжээ. Улс төрчидөөс хамгийн загварлаг хос гэгддэг уг хос маань одоогоор хоёр охин, нэг хүүтэй гэгддэг бол одоо дахиад бүл нэмэх гэж байгаа сурагтай. Ийн Сайханбилэг 53 насандаа хэнз үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна. О.Байгаль одоогоор "Интермэд" эмнэлэгт эмчийн хяналтанд орсон байгаа юм байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа