“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид дөрөв” хамтлаг нь “Чамаас би асууя” хэмээх ковер дуугаараа олноо танигдаж, дуулсан дуу нь монголын мянга, мянган залууст хүрч чадсан билээ. Тус шоунаас төрсөн ирээдүйтэй дуучин хэмээн олонд нэрлэгдэж байсан Маргадыг зуурдаар таалал төгслөө гэсэн харамсалтай мэдээг бид хэд хоногийн өмнө хүргэж байсан. Талийгаач Маргад нь Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнийн үеэл дүү билээ. Эд хийж бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисон дүү Маргадынхаа гэгээн дурсгалд зориулж дуучин Л.Ган-эрдэнэ ах Тайванбаттайгаа хамтран “Гэгээн хүсэл” дуу амилуулжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо