Жессика Альбагийн сайхан биений нууц юу байв...


Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй жүжигчин Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness сэтгүүлд өгсөн ярилцлагадаа , түүний ийм сайхан биетэй байгаагын нэгэн нууцыг задалсан байна. 

Төрснийхөө дараа өгзөг болон гэдэсний булчин чангалж, унжсан арьсаа хэвэнд нь оруулдаг 3 дасгалыг олон нийтэд дэлгэжээ. Эдгээр 3 дасгал хийхэд хялбар  ч, үр дүнтэй гэж тэрээр хэлсэн байна. 

Дасгал 1

Хийх арга: 

- Дээш харан хэвтээд , хөлөө өвдгөөр нь хагас нугалсан байдалтай дээш өргөнө. Хөлөө өргөхдөө амьсгаа авч, гаргахдаа хөлөө нэг доош буулгана. Буулгасан хөлөө эргэн дээш өргөөд амьсгаа аваад нөгөө хөлөө буулгана. 

- Хоёр хөлөндөө ээлжлэн хийх бөгөөд 1 минутын турш дасгалыг гүйцэтгэнэ. 

Энэ дасгалыг хийснээр гуяны урд булчин болон гэдэсний булчин чангарна. 

Дасгал 2: 

Хийх арга: 

- Дээш харан хэвтээд өвдөгөө нугална. Гуяны хэмжээтэй адил байхыг анхаараарай. Өгзгөө шахан , гүүр болох мэт биеэ аль болох дээш өргөнө. 

- Энэ байрлалд 1 секунд бариад эхний байрлалд очно. 1 минутын турш дасгалыг хийж гүйцэтгэнэ. 

Энэ дасгалыг хийснээр гуяны гадна тал болон өгзөгний булчин чангарна. 

Дасгал 3

- Хажуу тийш харан хэвтээд, өвдгөө хагас нугална. Одоо хясаа нээгдэж байгаа мэт өвдгөө аль болох дээш чиглэлтэй болтол өргөнө. 

- Аажуухан доош буулгана. Энэ дасгалыг тал бүртээ 30 секунд хийнэ.

Энэ дасгалыг хийснээр гуяны дотор талын булчин чангарч, нуруу болон гэдэсний булчинд ачаалал өгнө. 
Зөвхөн энэ 3 дасгалаар хязгаарлахгүй өдөр бүр  эрүүл, зөв хооллож, байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь чухал юм шүү.