Gong Ji-chul 1979. 7.10-нд төрсөн. Тайзны нэр нь Gong Yoo. Бид Silenced, Goblin,Train to busan зэрэг кинонуудаар нь түүнийг сайн мэднэ. Gong Yoo “Kyung Hee University” сургуулийгг “Б. А.” театрын зэрэгтэй төгсчээ. Түүний анхны шоу бизнэсийн гараа нь 2000 онд “Mnet” шоунд оролцсоноор эхэлжээ. Түүний дараа 2001 онд “school 4” телевизийн цувралд тоглосон юм. Gong Yoo дараа нь MBC-ийн романтик инээдмийн "The First Prince of Coffee" кинонд тогложээ. Уг кино түүнд драмын алдар нэр авчрахаас гадна, түүний тэргүүлэх статусыг бэхжүүлсэн юм. Кофений хунтайж гэх кинод тоглож дөнгөж нэр хүнд нь ид өсөж байх үеэр тэрээр цэрэгт 2008.01.14нд татагдсан юм. Энэ явдал олон хүнд харамсалтай санагдаж байсан боловч цэргийн албанаас 2009.12.08 ирсний дараа түүний нэр хүнд илүү өссөн гэж хэлж болох юм.
Цэргээс ирснийхээ дараа Gong Yoo Gong Ji-young-ийн "The Crucible" романыг олон улсын хэмжээнд “Silence” нэрээр бүрэн хэмжээний кино болгон гаргасан юм. Уг кино 2011.09.22 нд нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийн уур бухимдлыг ихээр хүргэж, Хууль эрх зүйн шинэчлэлийн талаархи саналыг олон улсын Үндэсний Ассемблейд хүргүүлж, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн чиг хандлагатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулсан юм. Үүний дараа 2013 оны 11 сард НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) -ийн төлөөлөгчөөр томилогдсон юм. Тэрээр томилогдсоныхоо дараа дэлхий даяар буурай хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн нөхцөл байдлыг ойлгуулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт очиж үзсэн юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо