Олон улсын нэр хүндтэй загвар өмсөгчдийн наадмуудад эх орныхоо нэрийг гаргаж амжилттай оролцож төдий чинээгээр олон улсын загварын ертөнцөд танигдсан тэрээр Австралид улсад сурч, амьдрахаар яваад хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тэрээр Австралийн Сидней хотод мэргэжлийн агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллахын зэрэгцээ хэд, хэдэн томоохон брэндийн нүүр царай болоод амжсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг. Саяхан Австралийн томоохон хэвлэлүүдийн нэг болох Daily telegraph сонины нүүрийг чимсэн байна. Мөн тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Австралид жил бүр зохиогддог олон улс үндэстний загварын шоуг нээж алхсан байна. Улс улсаас дизайнерууд зорьж ирэн оролцдог бөгөөд тайзны хоер талаарх суудлуудад дандаа Автралид суух элчин сайдууд болон түүний гэр бүлийн хүмүүс уригдан суудаг томоохон загварын шоу аж. Ийн Туяамаа нь тус улсад Монголынхоо үзэсгэлэн гоо эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, эх орноо сурталчилж яваа аж. Түүний цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо