С.Сэрчмаа өвөрлөгч эртэйгээ эргэн нийлж байр авжээ


Өвөрлөгч тэрбумтны гэргий болж харийн нутагт нэлээдгүй хугацаанд амьдарч байгаад түүнээсээ салаад эх орондоо ирж амар, жимэр амьдарах болсон дуучин С.Сэрчмааг та бүхэн андахгүй мэдэх байх. Тэрээ шоу нэвтрүүлэг хөтөлж, өдий төдий уран бүтээл хийсээр ирсэн Сэрчмаа өнгөрсөн жил  нярайлж түүнийг шинэ хайртайгаа учирсан уу, хуучинтайгээ эргэж нийлэв үү гэх яриа түүний фэнүүдийн дунд өрнөсөн. Тэгвэл хайрын дууч шувуухай гэгдэх Сэрчмаа өвөрлөгч тэрбумтан нөхөртэйгээ эргэн нийлж хоёр дахь хүүхдийг нь төрүүлсэн нь саяханаас илт боллоо. Тэрээр хоёр дахь үрийн нь зулайг үнэрлүүлсэнийхээ төлөө уг өвөрлөгчөөсөө байр хүртэл бэлгэнд авсан гэнэ шүү.

Зарим нэг урлаг соёлынхны хувьд гадаадын бийлэгжүү эрийг өөртөө татах мода монголд үргэлжилсээр л байгаа. Залуухан Мисс Д.Долгион одоогоор тэрхүү Моданы магнайд алхаж буйг уншигчид маань мэдэх биз ээ.

Сэрчмаагийн хувьд эргүүлсэн хуудсаа буцаан сөхөж байгаа хэрэг.