О.Дашбалбарын Индра дарга болжээ


Соёл Урлагийн Их Сургуулийн багш, Соёл судлаач Дашбалбарын Индра нь Нацагдоржийн нэрэмжит номын сангийн дарга болжээ. Тэрээр энэ цагийн хөдөлмөрч, дайчин эмэгтэйчүүдийн нэг бөгөөд аавынхаа үйл, хэрэгийг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй явдаг. О.Дашбалбар агсныг энэ хорвоод ирсэнээсээ буцах хүртэлээ эрүүл саруул ухаанаар эх орон, элгэн садныхаа төлөө үгээрээ болон үйлдлээрээ тэмцэж явсныг монголчууд мэднэ. Аавынхаа үргэлжлэл болсон Индра нь цаашид хэрхэн ажиллах, аавынхаа нэрийг хэр зэрэг гаргаж ажиллахыг удахгүй бид харах байх.