"The Voice of Mongolia” 2-р шат эхэлсэнээс хойш "Anemone" хамтлагийн экс гишүүн Жанна буюу Баяржаргалтай өрсөлдсөнөөс, шүүгч, дасгалжуулагч, дуучин Д.Болд Насанбуяныг сонгосноор шоугаа цааш үргэлжлүүлэх боломжтой болсон юм. Үүнээс болж үзэгчид талцан зарим нэг нь Жаннаг хасагдсанд дурамжхан байгаа. Мөн Насанбуянг элдэв сөрөг үгсээр дайрч давшлах үзэгчид цөөнгүй байж цахимаар талцалын хэрүүл үргэлжилсээр байна. Харин энэ талаар дуучин бүсгүй маань "Заааа маш олон хүмүүс баяр хүргэж байгаад намайг бусдаас өмөөрч дэмжиж байгаа та нартаа маш их баярлалаааа!!!! Бас намайг муугаар ч гэсэн хэлж байгаа анхаарч үзэж байгаа та нартаа маш их баярлалааа! Өнөөдрийг хүртэл та нарын минь санал бодол, дэмжлэг, шүүмжлэл энэ бүхэн намайг улам бүр илүү байх ёстойг ухааруулж, хүмүүжүүлж, хурцалж, тэмцүүлж байдаг билээ. Насаа нь бууж өгөхгүй ээ, амьдрал бол тэмцэл шүү дээ. Юутай ч ийм мундаг дуучин охинтой хамтдаа ийм том тайзнаа дуулж өрсөлдсөндөө нэр төрийн хэрэг, баяртай байна аа. Дүүдээ том амжилт хүсье! Амьдрал үүгээр дуусахгүй шүү. Цаашдаа илүү хичээгээрэй! Хүний хүсэл мөрөөдөл хязгаар үгүй билээ. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүртлээ зогсолтгүй тэмцсээр л байх болно" хэмээсэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа