Түүний насыг тааварлахад бэрх. Өөрийнхөө хүүхдүүдээс ялгагдах зүйлгүй залуухан харагддаг тэрээр 50 настай. 1985 онд 17 настайдаа анхны ажлаа хүлээж авсан бөгөөд 30 жилийн хугацаанд номын санчаар ажиллажээ. Энэ хугацаанд огтхон ч хөгшрөөгүй мэт. Гялалзсан цайвар бор, ганц ч үрчлээгүй толигор арьстай төдийгүй тун гуалиг биетэй.
"Миний насыг мэдэхгүй хүмүүс хүүтэйгээ хамт явааг минь хараад найз охин чинь үү гэдэг. Харин насыг минь мэддэг хүмүүс хэрхэн залуу сайхнаараа харагдаж байгааг минь асууж хүрээлдэг. Заримдаа хүүг маань найз охиноо сольчихсон байна хэмээн шивнэлддэг. Нэг талаараа баярладаг ч нөгөө талаараа их эвгүй байдалд ордог" хэмээн MailOnline - д өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.
Тэрээр арьсандаа гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Байгалийн гаралтай зүйлсээр тэжээл өгдөг юм байна. Өнгөрсөн 30 жилийн турш фитнессээр хичээллэж байгаа бөгөөд хүйтэн усанд үргэлж сэлдэг. "Спортоос илүүтэй хүйтэн усанд сэлэх нь илүү үр дүнтэй байдаг. Мэдээж хүйтэн усанд орох амаргүй. Гэхдээ гоо сайхны төлөө бэрхшээлийг давах хэрэгтэй" хэмээн хэлсэн байна.
Тэрээр өвөл болгон нуурын усанд сэлдэг учраас бие нь үргэлж чийрэг, жингийн илүүдэлгүй, чанга арьстай байдаг гэнэ. БНХАУ-ын Хөх мөрөн, Өмнөд Солонгост Ханмөрөнд сэлж байсан бөгөөд 80 нас хүртлээ гоо сайхнаа хадгалахыг хүсдэг бүсгүй юм. Мөн нүүрнийхээ арьсанд хамгаалах тос түрхдэг ч нүүрээ бараг буддаггүй юм байна.
Тэрээр Хятадад алдаршныхаа дараа шинэ зорилго тавьж, дэлхийгээр аялж, хүмүүсд эрүүл сайхан амьдрах нууцаасаа хуваалцаж байхыг хүсдэг гэнэ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо