Р.Анхням аргагүйн эрхэнд сонголтоо өөрчилдөг байжээ


Р.Анхням гэх жүжигчин бүсгүй Монголын кино урлагийн тайзнаа гэнэт гарч ирэн нэлээдгүй амжилт үзүүлсэн. Тэрээр багаасаа жүжигчин бус циркчин болох хүсэлтэй байсан байна. Мэргэжлээ сонгохын тулд маш олон дугуйлан секцэнд явж үзсэн гэнэ. Тодруулбал анх циркчин болох хүсэлдээ автан  циркт явж байсан боловч зөөх хүнгүй болоод больсон гэнэ. Циркт зөөгөөд байсан бол аль нэг улсад нугарчихсан явж байх байсан” гэжээ. Тийн циркт зөөх хүнгүй учир хүсэл нь замхараад  Спортын төв ордны уран гимнастикт явсан. Бас л өвөл зөөж барих хүнгүй болов. Тэгээд арай ойрхон юм гээд “Хөдөлмөр” нийгэмлэг дээр спортын гимнастикчин болно гээд турник дээр баахан эргэсэн. Тэгээд дүүжлүүр дээр эргэх нь таалагдахгүй болоод, балетчин болох гэлээ. Гэтэл Ленинград руу хүүхэд авахаа больчихсон байв. Тэгээд бүжгийн дугуйланд орлоо. Тэгэж байтал үүшү, каратэ дэлгэрч эхлээд. Үүшү сурдаг хэрэг гээд явж байтал, хажууд нь солонгос багштай таеквондогийн сургалт байхаар нь орчихлоо. Тэгээд бүр шигшигдээд, тусгай суралцагч хүүхдүүдийн нэг болов. Тэгж явтал, каратэ мөн сонирхол татав... хэмээн хүүхэд насныхаа талаар дурссан байна. Ийн аргагүйн эрхэнд ирээдүйн мэргэжлийнхээ сонголтоо өөрчилж байсан тэрээр жүжигчин болох хувьтай байсан биз ээ.