“Камертон 2”-ын Г.Маргад зуурдаар таалал төгслөө


“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид дөрөв” хамтлаг нь “Чамаас би асууя” хэмээх ковер дуугаараа олноо танигдаж,  дуулсан дуу нь монголын мянга, мянган залууст хүрч чадсан билээ. Тус шоунаас төрсөн ирээдүйтэй дуучин хэмээн олонд нэрлэгдэж байсан Маргад гэх залуу эд хийж бүтээх залуу насандаа зуурдаар таалал төгслөө.

Г.Маргад нь урлагийн ах, эгч нартаа нэр хүндтэй, авьяаслаг залуу хэмээн ихэд хүндлэгдэж байсан нэгэн. Тэрээр Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн үеэл дүү бөгөөд цаашид ахынхаа араас гарч ирэх Монголын поп дууны нэгэн үеийн төлөөлөл болж чадахуйц дуучин байсан юм. Уран бүтээлийн амжилтын гараагаа амжилттай эхэлж, хүсэл тэмүүллээр дүүрэн байсан залуу ийн зуурдаар хорвоог орхисон нь үнэхээр харамсалтай.

 Түүний ар гэр, хамаатан садан, анд найз нарт нь гүнээ эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ