Аса Аварга: Ай чи сайхан амьтан байсаан...


Аса Аварга маань “Аса” явуулын станц гэх өөрийн хаа явсан газрын тайлбар, тэмдэглэл гэмээр Live-аараа олон түмэн, интернэт хэрэглэгчиддээ алдаршаад байгаа нэгэн. Аварга ер нь хөдөө гадуур явах, аялах зугаалганд цаг зав их зарцуулдаг. Тэрээр олон жил сумогийн дэвжээнээ гараагүй байж байгаад оны өмнөхөн  ABEMA телевизээр “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт оролцож өөрийгөө хариагүй байгаа гэдэгээ харуулан өрсөлдөгчдөө бүгдийг унаган монголчуудаа баярлуулсан билээ.

Тэгвэл саяхан японд очихдоо өөрийнхөө эд барилдаж явсан зурагаа харан “Зураг маань инээгээд л угтаж байлаа. Эд барилдаж байсан үеэ бодохор өөрөөсөө ч айх шиг...Мэдэхгүй юм даа...Алалцаад л дууссан нас мэт сэтгэгдэл төрдөг дөө. Ай чи сайхан амьтан байсаан” хэмээжээ.