Саяхан нийгмийг цочроосон хүний ёсонд баймааргүй хэрэг Замын-үүдэд гарсан билээ. Уг хэрэгийг нөхөрийнх нь найз гэх залуу үйлдсэн бөгөөд одоо Сайн-шандын мөрдөнд байгаа юм байна. Уг хэрэгийг тодруулвал эхнэрээсээ салсан залуу хүүхдээ ээжээс нь түр аваад байх хугацаанд буюу 2018 оны 3-р сарын 12-13-ныг шилжих шөнө болжээ. Тэрээр гэртээ найзтайгаа пиво ууж байснаа нэгэн эмэгтэйг гэрт нь хүргэхээр гарч явсан аж. Тийн гараад байхад гэрт нь үлдсэн найз нь хүүхэд чинь уйлаад байна гэж дуудахад гэртээ иртэл хүүхэд нь бөгс хэсэгээрээ нойтон болсон унтаж байсан тул хүүгээ өмдөндөө шээсэн байна гэж бодоод нэг их тоолгүй орхин үргэлжлүүлэн нөгөөх найзтайгаа пиво уужээ. Гэтэл хүүхэд нь хүндрэх чимээ гаргахаар нь очоод үзтэл доошоо гарсан шингэнээр учир байдлыг ойлгосон тэрээр найздаа хутга тулган үнэнг сонсож өөрийн ээж дүү хоёрыг дуудсанаар цагдаагийн байгууллагад хандсан хэмээн эхнэртээ ярьсаныг эхнэр нь хэвлэлийнхэнд өгүүлсэн билээ.
Одоогоор хүүгийн биеийн байдал цочимтгой, эрэгтэй хүн рүү нэг их ойртохгүй, өтгөн, шингэнээ барих чадваргүй байгаа ажээ.
Нэг хачирхалтай нь цагдаагийн газар ээжээрээ овоглодог уг хүүхдийн талаар төрсөн ээжид нь хэрэг явдалыг хэлээгүй байна. Харин ээж нь нэлээд хэд хоногийн дараа өөр хүнээс сонссон байх юм. Тэгэхлээр цагдаагийн байгууллагын хариуцлагагүй нэгэн үйлдэл нь хохирогч хүүхдийн овог нэрийг анзаараагүй, маш хайхрамжгүй хандаж аав нь гэж хүн ирэхээр “аав нь гэж бодоод өгөөд явуулсан” гэх тайлбар сүүлд өгсөн байх юм. Хууль сахиулах байгууллага ийм хүнд, ноцтой гэмт хэрэгт тийм хариуцлагагүй хандсан байдал анзаарагдаж байх юм.
Мөн манай эх нялхасынхан тухайн хүүхдийн ээж нь болсон хэрэг явдалыг дуулаад хүүхэд дээрээ ирж учир явдалыг хэлэн бичиг баримтаа шалгуулан шүүлгэж хүүхэд рүүгээ орох гэтэл ямар ч мэдээлэл өгөхгүйгээр барахгүй эх, хүү хоёрыг уулзуулаагүй гэх мэдээлэл байна.
Шүүх эмнэлгээс гарсан дүгнэлтээр хүүг хөнгөн зэргийн бэртэлтэй гэсэн дүгнэлтийг өгсөн аж. Гэтэл хүчингийн хэрэгийн золиос болсон бяцхан хүү одоог хүртэл бөгс рүүгээ заан “ёо ёо” хэмээн уйлагнасаар байгаа гэж ээж нь хоолой зангируулан ярьж байна. Тиймээс дахин дүн шинжилгээ хийлгэх өргөдлөө шүүх эмнэлэгт өгсөн байгаа юм байна.
Хүчин хийсэн залуу ер нь бол зэрлэг, балмад зантай хүүхдийг багаас нь өхөөрдөөд байгаа үгүй нь мэдэгдэхгүй хазаж, хөл гараас нь дүүжилдэг байсан тухай ээж нь ярьж байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа