Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг энэ сарын 31-нд орон даяар зохиох гэж байна.
Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд зөвхөн мэдэгдэж дурдсанаар улсын хэмжээнд 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
Тэгвэл“O Couture Mongolian Fashion Brand” өнөөгийн нийгэмд хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болгон FLOWERS MUST BE LOVED нэртэй цуглуулгаа танилцуулж байгаа юм байна.
Тэд:
Монголын бүх хүүхэд эмэгтэйчүүд өнгийн цэцэгс шиг үзэсгэлэнтэй өнгөлөг байгаасаа!!!
Хүнд хэцүү нийгмээс ч өнгөлөг, хүчирхэг, зорилготой, зоригтой цэцэгс ургаж чадна гэсэн утга санааг энэхүү цуглуулгаараа илэрхийлэхийг зорьжээ.
FLOWERS MUST BE LOVED энэхүү урианы утга санаа маш өргөн тул өөр өөрсдийнхөөрөө ойлгох, ухаарах орон зайг хэрэглэгчиддээ үлдээж байгаа ажээ. Монголын минь цэцэг шиг хүүхэд, эмэгтэйчүүд айдсын харц тээж, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ айдастай хэзээ ч бүү байг!!!
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо