“Хар сарнай” Монголоо тойрно


 Монголын рок поп урлагийн хөгжлийг Хар сарнай хамтлаггүйгээр өгүүлж үл болох биз. Тус хамтлагийн дуучин Амараа, Маадай нар 90-ээд оноос хойш  өдгөө хүртэл тайзаа бүрэн дүүрэн эзэгнэж, үзэгч олноо баярлуулсаар ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ . Орчин үеийн залууст эх орноороо бахархах, ёс уламжлалаа дээдлэх үзэлийг урлагаараа дамжуулан ухагдахуунд суулгасаар байгаа уран бүтээлчид.  

    Мөн Хар сарнайн Амараа, Маадай гэх нэр Өвөрмонгол ахан дүүсийн чихэнд хоногшсон байдаг ба тэдний хүсэлтээр тус хамтлаг нь Өвөрмонголоор аялан тоглолт хийж байгаад иржээ. Харин энэ зун Монгол орноо тойрч 21 аймгуудаар задгай талбайн доргио тоглолт хийж нийт монголчуудаа баярлууахаар бэлтгэл ажилдаа орсон явж байгааг дуулгахад таатай байна