
НИТХ-ын ээлжит бус III хуралдааныг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 10.00 цагаас хуралдуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарчээ.
Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх /100 айл орчим/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэг болон НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх, Хурлын дэгт өөрчлөлт оруулах тухай гэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.
НИТХ-ын хуралдаанаар Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг 100 айл орчимын ид задгай барилгын материалын худалдааг цэгцлэх, Нийслэл хотод ажлын байрыг бий болгож, хотын төвлөрөлийг сааруулах, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх Улаанбаатар чөлөөт бүс байгуулах зэрэг иргэдийн хүсэн хүлээсэн, нийгэм эдийн засгийн томоохон ач холбогдолтой асуудлыг хэлэлцэх учраас Нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид энэ удаагийн хуралд идэвхи санаачлагатай оролцохоо илэрхийлсэн байна.
НИТХ-ын ХМОНХТ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа