Алдарт реппер TYGA АПУ-г таалжээ


Амеркийн алдарт реппер Тyga нь өөрийн инстаграм хуудсандаа АПУ компанийн Чингис Хан архийг барьж буй зурагаа олонд дэлгэсэн байна. Түүнд их л таалагдсан бололтой. Үндэсний үйлдвэрийн маань архи нь ч болтугай олон улсын зах зээлд гарч хүмүүсийн таалалд нийцэж байвал төдий чинээгээр урагшилж байна гэсэн үг. Цаашид үндэсний үйлдвэрлэл  маань салбар, салбарт хөгжиж улсыг маань төлөөлөх дэлхийн брэнд төрөөсэй билээ.