Дуучин Т.Дэлгэрмөрөн нь үндэсний уламжлалт өнгө төрхийг уран бүтээлээрээ тодотгож уул ус, тэнгэрээ дээдэлж шүтэж явдаг нэгэн. Түүний ярианаас үндэсний ёс заншил, зан үйлийн гүн ухаан байнга цухалзаж байдаг гэхэд хилсдэхгүй. Ер нь зохиолын дуучдаас С.Жавхлан харин рок, поп дуучидаас Т.Дэлгэрмөрөн хоёрыг үзэл бодлын хувьд адилтгаж болно. Тэгвэл үндсэрхэг дуучин маань саяны нарлаг сайхан дулаахан өдрүүдээр салхинд гарч, ээж модондоо хүсэл юугаа шивнэн иржээ. Тийн очихдоо үндэснийхээ дээл өмсөж нөмгөн тавьсан нь ёс заншил, зан үйлээ хэрхэн дээдэлдэг нь харагдана. Монгол хүн хөх тэнгэр, газар шороогоо дээдэлж явбаас алзахгүй биз ээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо