Олны танил хосуудын нэг МУГЖ Т.Баясгалан, МУГТ Д.Батбаяр нар ер нь романтик халуухан хосууд. Тэр хоёрын тухай элдэв сенсааци дэгдэх нь олонтаа. Тэгвэл 3 сарын 8-нд эхнэрээ баярлуулахаар өөрийн фэйж хуудсаараа дамжуулан Т.Баясгаланд зориулсан шүлгийн уралдаан зарласан билээ. Үүнийг шүүмжлэх, сайшаах хүмүүс олон байсан ч түүнийг дагагч гишүүд тус уралдаанд идэвхтэй оролцсон. Тус шүлгийн уралдаанд 1000 гаруй шүлэг ирсэнээс шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, Улаанбаатар зочид буудлын “Хөх Асар” танхимд шагналыг гардуулсан юм. Шагнал гардуулах арга хэмжээнд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан, Төрийн соёрхолт, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ С.Эрхэмбаяр, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, Яруу найрагч Р.Эмүжин болон тэмцээний шилдгүүд оролцсон юм.
Харамсалтай нь шүлгийн уралдаан оролцсон шүлэг, яруу найраг сонирхогчид гомдолтой байгаа аж. Уралдааныг зарлахдаа мэргэжлийн, нэрт яруу найрагч нартай өрсөлдүүлж мөн дандаа шилдэг найрагчдын бүтээл шалгаруулсанд бухимдалтай байна. Шилдэгээр шалгарсан бүтээлүүдээс илүү сайн шүлэг ирсэн ч шалгаруулаагүй. Харин нэр, гуншингаар дугаарласан байна хэмээн шүүмжлэлтэй хандсан хүмүүсийн гомдол, харуусал одоог хүртэл үргэлжилсээр байна. Зарим нэг билиг танхай найрагчид өнгө мөнгөний хойноос бусдын эхнэрт шүлэг тэрлэвээс яруу найрагч гэх алдарыг зүүж яанам хэмээн оролцохгүй байхыг ч уриалж байсан юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа