Утаатай өвлийг арай ядан дулаан орохтой зэрэг хүрээлэн буй орчны бохирдол гэдэг гамшиг бидэнтэй золголоо. Ялангуяа манай нийтийн орон сууцны орц, тоглоомын талбайд өвөлдөө хөлдсөн нус цэр, ялгадасны бохирдол маш их байна. Гэр хорооллоор ил задгай хаясан хог, муу усны хаягдал, ялгадасны бохирдол хан хийх нь байдал ямар байгааг илэрхийлж байна. Үүнд анхаарал хандуулж цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх зайлшгүй шаардлагатай. Дэлхий даяар амиа алдаж буй таваас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь хүрээлэн буй орчны бохирдлоос үүдсэн өвчнөөр таалал төгсчээ. Үүнийг Женевт төвтэй ДЭМБ-ын мэргэжилтнүүд хоёр ч томоохон судалгаагаар баталлаа. Энэ тоонд Монгол Улс багтаж байгаа учир бидэнд ч хамаатай. Гэр хороолол, нүүрсний утаа, модон жорлон, хөрсний бохирдол гээд бүгд л бидний эргэн тойронд байх асуудал. Хавар болж, урь ороход л гар, хөл, амны, гэдэсний, амьсгалын замын гээд элдэв янзын халдварт өвчин хүүхдүүдийн минь эрүүл мэндийг хохироож, санхүүд ч гарз болдог. Энэ бүхэнд хүрээлэн буй орчны бохирдлыг бид буруутгах нь ховор. Ийм орчинд амьдрах ёстой мэт л дасан зохицож, эрх баригчдын арга хэмжээ ч олон сая төгрөгийн хурал зөвлөгөөнөөс хэтэрдэггүй. Арга хэмжээ авахын тулд эхлээд нөхцөл байдалтай танилцах нь зүй.
“Тогтвортой орчин бүрдүүлэх нь: Хүүхдийн эрүүл мэнд хүрээлэн буй орчны атлас” судалгаанд агаарын бохирдол, дам тамхидалд, бохир ус, орчны бохирдол, ариун цэвэр сахих боломж хомс зэргээс жил бүр 1.7 сая хүүхэд амьдралынхаа эхний таван жилд таалал төгсдөг талаар дурджээ. Үүний дундаас хамгийн олон хүүхэд эндүүлсэн нь суулгалт, хумхаа болон хатгаа өвчин гэв. Эдгээр хүүхдэд цэвэр ус, цэвэр газны хүрэлцээ элбэг байсан бол амь нас нь эрсдэхээс урьдчилан сэргийлж болох байсан гэж холбогдох албанаас мэдээллээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан “Орчны бохирдол амь насанд ч хүрэх аюултай, тэр тусмаа хүүхдэд. Тэдний хөгжиж буй эд эрхтэн, дархлааны систем, бяцхан бие нь бохир ус, агаарт өртөмтгий. Тэр ч бүү хэл орчны бохирдол хүүхдийг ураг байхаас нь эхлэн муугаар нөлөөлж байна” гэжээ. ДЭМБ-аас гаргасан судалгаанд тав хүртэлх насны хүүхэд эндэгдэж буй голлох шалтгаануудыг дурдсан байна. Үүнд:
Дээрх шалтгаануудаас гадна хоол, ус, агаар, эд материалаас хордсон тохиолдол цөөнгүй байгаа аж. Фтор, хар тугалга, мөнгөн ус, байгальд шингэдэггүй органик бохирдлууд ямар нэг замаар хоол хүнсэнд шингэдэг. Тархиний хөгжлийг гэмтээдэг хар тугалгатай түлшийг бараг бүх газар хориглосон ч будганд ихээхэн агуулагддаг хэвээр. ДЭМБ-аас уур амьсгалын өөрчлөлт, дулааны хэм нэмэгдсэн, нүүрсхүчлийн хийн түвшин орчны бохирдолд голлох нөлөөтэй гэж үзсэн. Улмаар таван нас хүртэлх хүүхдүүдийн 11-14 хувь нь багтраа өвчтэй, үүний 44 хувь нь орчны бохирдлоос үүдсэн гэх тоо баримт байгаа юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа