Нийслэл хотод энэ жил томоохон гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг эхлэх гэж байна.


Замын цагдаагийн газрын гүүрэн гарц бүтээн байгуулалттай холбоотойгоор автозамын ачаалал ихэсч, хүндрэлтэй болно. Иймээс түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ. Үүнтэй холбогдуулан Замын түгжрэлийг сааруулах Ажлын хэсгээс хоёр хувилбар гаргасан байна.

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР Бага тойрууд: Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах, Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах, Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах, Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй.

ХОЁРДУГААР ХУВИЛБАР Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст: Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж Баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах.

Та бүхэн саналаа өгөөрэй.