Трансжендер Солонго нийгэмд нээлттэй, санасан бодсоноо шуудхан хэлчихдэг нэгэн. Өөрийнхөө амьдралыг ч олон нийтэд илэн далангүй хүүрнэж, таалагдахгүй нэгэнтэйгээ шуудхан хэл ам зөрж түүнийгээ цахим ертөнцөд дэлгэдэг нь түүний уламжлалт гэмээр зан болоод удаж байна. Саяхан дэлхийн трансжендерүүдийн миссийн тэмцээнд амжилттай оролцсон тэрээр сүүлийн өдрүүдэд ихэд бухимдалтай яваа бололтой. Учир нь өөрийн нүүр номдоо ээлжит бухимдалаа ийн илэрхийлжээ.
-Би ямар ч транс нэртнүүдийг дэмждэггүй, дэмжихгүй. Тэдэнд итгэхэд бэрх хүмүүс. Бас дуртай нь даваад гарчихдаг даваа ч биш. Хүн бүрт хүсэл зорилготой, мэдрэмжтэй явахыг, өөртөө эзэн байх, өөрийгөө хайхад уриалсаар байх болно. Солонгоогийн амьдрал таны амьдралд, таны үр хүүхдэд ямар дарамт учруулаад байна. Таны үзэн ядалт хүчирхийллийг харж байгаа хүүхэд миний биш таны хүмүүжлээр өсөх бус уу. Юу ярьж, юу түгээхийг хүсдэгийг маань мэдэх хүмүүс нь мэдэх биз. Магадгүй таны сонгосон 76, өөрийн зүтгэлгүй бүтээсэн нийгэм чинь хайраар дутаж хүчирхийлэл, гутаан доромжлол хүнийг хүн гэж харж чадахаа байтлаа ялзруулаад байгаа юм биш биз...Яг яагаад юуны улмаас...Хий хоосон туйлшрал, бусдын амьдралд хошуу дүрэхээс илүү асуудлыг өөрөөсөө хай. Өөрийгөөө өөрчил...өөрийн үнэн зан төрхийг олж, үнэн амьдар гэсэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа