"Universe Best Songs" тэмцээний ялагч Цэлмүүн хүүхдийн хүчирхийллийн талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр
"Хэлэх муу үг олдохгүй нь. Муу бяцхан үрсийн ирээдүй ямар хүнд байна вэ! Ой найман сартай хүү энэ удаад хүчирхийлэлд өртлөө. Хууль нь хүчирхийлэгчдийн ялыг хөнгөлөөд л... Би үнэхээр ойлгохгүй байна. Зохих арга хэмжээг хэзээ авах юм? Ахиад хэр удаан энэ заваан бохир явдлыг ажиж суух ёстой юм? Яагаад тайван байгаад байгаа юм? Бусад олны танилууд маань нэг сайхан нэгдээд ар иргэдийнхээ дуу хоолой нь болохгүй юм уу? Хөвсгөлийн иргэд газар шороогоо хамгаалж чадсан шиг бяцхан үрсээ хамгаалаач. Үнэхээр би тэсэхгүй нь ээ. Ер нь энийг тэснэ гэж юу байсан юм бэ! Эвий тэр бяцхан үрс... Залуус түр утсаа маажихаа болиод нэг юм хийгээч, дүү нар аа хамгаалаач. Ээж аав нар нэгдээч... Нэгдэж чадахгүй яагаа вэ? Юуг хүлээгээд байгаа юм?" хэмээн бухимдлаа илэрхийлээд авчээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо