Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан саяхан УИХ-ийн гишүүн Содбилэгийн эхнэр Э.Туулын оруулж ирсэн тахианы дэгдээхийнүүдийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас шувууны ханиад дэлгэрсэн хориотой бүс нутгаас ирсэн хэмээх мэдээллийг олон нийтэд хүргээд авсан. Гэтэл өвчтэй бүсээс ирсэн хэмээн оруулахгүй гэсэн ч хүчээр налайх руу дэгдээхэйнүүдээ зөөсөнд бухимдсан сэтгүүлч Мөнхбаясгалан Туулыг хоосон толгойт хэмээгээд авчээ. Тэрээр
"5саяын цүнх, 10 саяын даашинзаараа гайхуулдаг бүсгүйд үг хэлээд ч яах билээ. Гартаа санжигануулдаг цүнх, эсвэл өрөөсөн туфльээрээ хэдэн хоосон толгойтнуудыг хөлслөн авч дайрсаар.., за би тэдэнтэй ч юу ярих вэ..зүгээр Цензургүй сурвалжлагаа хийе. Гэхдээ дахиад тахиа дэгдээхэй оруулахдаа хууль зөрчвөл дахиад л шууд мэдээлэх болно доо!!! Харин цүнх, гуталных нь мөнгөөр хууртаж яваа зарим хоосон цээжтэй хүүхнүүд одоо тайвшир. Та нар сайн ажиллаа...гэхдээ Мөнхбаясгалан руу ингэж дайраад үр дүн гардаггүйг одоо хүртэл ойлгоогүй яваа чинь хоосон цээж хоосон толгойн чинь нотолгоо, кккк" хэмээжээ. Харин Э.Туулын зүгээс "За бид ямар ч байсан дэгдээхийнүүдээ хүлээн авч байшинд нь оруулж хоол усанд нь хүргэж хонож ажиллаж байна. Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лаборатори, Мэргэжлийн Хяналт, Нисэхийн Гаалийн албан хаагчдад маш их баярлалаа. Энэ талархлыг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Ер нь дүгнэхэд бид өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй хөдөө аж ахуйн салбарын талаар өөрсдөө л сайн мэдээд байдаг болохоос хүнд таниулахдаа тааруу байдаг алдаа дутагдалтай юм байна. Ийм ч учраас зарим нэгэн айдас, болгоомжлол энэ салбарыг мэдэхгүйн учир шалтгаанаар гардаг бололтой байна. Бид энэхүү салбарын бүхий л бэрхшээлийг алдан онон даван туулахдаа арвин их туршлага цуглуулж байгаа ба төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах тал дээр зохистой хувь нэмрээ оруулж, энэ хүнд салбарыг улам сайн олонд таниулж, эрүүл хүнс үйлдвэрлэх их үйлсэд зүтгэн ажиллах болно. Ирсэн дэгдээхийнүүдийг эрүүл гэж тодорхойлсон ба дэгдээхий экспортолсон газарт нь сүүлийн 1 жил ямар нэгэн өвчин гараагүй бөгөөд бүх вакцин хийгдсэн гэсэн эрүүл мэндийн Солонгос ба Монгол албан бичгүүдийг хавсаргалаа" хэмээн тайлбар хийжээ.

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа