Жүжигчин Навчаа амьдралынхаа талаар худал хэлжээ


Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх Ларьдма киноны шинэхэн анги үзэгчдэд хүрсэн даруйдаа онц үнэлгээ аваад байна. Уг киноны эхний анги гарах гэж байх үед цахим ертөнцөөр жүжигчин Навчаагийн амьдралаас сэдэвлэсэн гэх яриа гарч олны анхаарлыг татаж байв. Тэгвэл энэ талаар Навчаа саяхан тайлбар хийжээ. Тэрээр "Тэр үед шар мэдээ хүмүүс аягүй их уншдаг үе байсан юм. Хүний мууд дурлаад л, өрөвдөөд ирэх үе дээр нь Лардьмаг гаргаад ирэнгүүт маш их хүн үзсэн байхгүй юу. Тэр киноны тактик байсан юм. Тэрнээс биш миний амьдралд тийм юм байхгүй. Тэр бол киноны PR гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" хэмээжээ.