А.Чингүүн эрхзүйч болж улс төрд шургалах уу


Мисс эхнэр, хөөрхөн охиноо мартаж орхиод бэлтэй айлын ганц охиныг гэргийгээ болгосон загвар өмсөгч А.Чингүүнд энэ амьдрал нь тун сайхан зохиж байгаа. Загварын тайзан дээр алхаж байсан залуу гэнэт л зочид буудал удирдаж, өөрийн гэсэн фитнессээ нээж бизнесийн салбарт хүчтэй орж ирсэн. Харин энэ удаа А.Чингүүн бизнесээс хууль зүй рүү давхин оржээ. Учир нь тэрээр эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Харин түүнийг хууль зүйн багахан мэдлэгтэй болж 2020 оны сонгуульд нэр дэвших гээд байна уу даа хэмээх хар олны дунд үүсээд байна.