Сэтгүүлч Мөнхбаясгалан: Эрхэм гишүүн Содбилэг танаа


Эрхэм гишүүн Ш.Содбилэг танаа Таны эхнэр Э.Туулын эрхэлдэг "Оргио" тахианы аж ахуйд зориулагдаж БНСУ аас авчируулсан 2300 дэгдээхий яг одоо Чингис хаан нисэх онгоцны буудал дээр байна. Гэтэл дэгдээхэйнүүд чинь H5N6 шувууны томууны дэгдэлттэй бүсээс 30 хан км-ын зайтай бүсээс ирсэн байна. Мэргэжлийн хяналтынхан оруулахгүй гэсэн боловч " дээрээс" оруул гэсэн чиглэл өгч байгаа сурагтай. Хэрэв манай улсад шувууны ханиад дэгдвэл сүйрнэ шүү дээ. Содбилэг, Туул нараа та нар залуу хүмүүс. Ийм муухай юм хийхгүй гэдэгт чинь итгэж байна. Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийнхэн анхааралдаа аваарай. Өнөө шөнө юмуу өглөө Чингис хаан нисэх буудлаас тусгай машинаар Налайх руу зөөх гэнэ. Энэ бол сэрэмжлүүлэг мэдээ. Ядарсан түмэндээ дахиад нэг зовлон нэмж шувууны ханиад тараачих вий.. Отгонбилэгийн Содбилэг Эх сурвалж: сэтгүүлч,тоймч Мөнхбаясгалан