+17 инээдмийн цувралын жүжигчин Цогтоо цахим хуудаснаа
"+17"-ИЙН АМЖИЛТ ХЯМДХАН ОЛДООГҮЙ.
Бид хамтдаа цувралынхаа зураг авалтыг 90 хоногийн туршид амжилттай хийж гүйцэтгэв. Энэ бол Монголын анхны насанд хүрэгчдийн шоу сериал билээ. Гол зорилго онцлог маань бут авах байлаа. Үзэгчдийн сэтгэл ханамжийг нэн түрүүнд тавьснаар 30-аад хүний бүрэлдэхүүн бүгд сэтгэл зүрхээ гаргаж, үзэгчийн нүдэнд өртхөөргүй жижиг хэрэглэлд ч ач холбогдол өгч байсан. Нэг хүний сэтгэл дутхад л бидний хүссэн зүйл нурна. Энэ хугацаанд нойр гэдэг зүйлд дарлуулан, өглөөнөөс авхуулаад үүр цайтал ажиллаж байлаа. 2 3хан цаг унтаад буцаад л зургандаа гарч байв. Бид хоолоо идэж байхдаа ч цувралаа яавал илүү гоё байх бол гэж боддог байлаа. Өвлийн ид тачигнасан хүйтэнд чармай шалдан унжуургандаа тоосго уячихсан (хиймэл эд л дээ) хөл нүцгэн цастсан мөсөн дээр зогсож байхад юм юм л бодогддог юм билээ. За тэр ч яахав. Хэхэ. Камер зөөж байрлуулах, гэрэл сүүдэр тааруулах гээд багахан зайнд ачаалалтай жүжигчид тус газраа зогссон бол зогсоогоороо, сууж байсан бол суугаагаараа дуг хийчдэг байв. Шалихгүй ядралт л даа. Залуу хүн хичнээн ядарсан ч яс нь ядардаггүй юм. Энэ бидний уриа. Мөн бид ар гэрийнхэндээ анхаарал халамж тавилгүй, зөвхөн уран бүтээлийн төлөө урагшаагаа л харцгаасан байсан. Энэ хугацаанд юу л хийдэг юм болдоо гэж бодож байсан байхдаа. Хамтын бүтээлд оролцсон бүх уран бүтээлч зураг авалтанд орсон 800-д залуусдаа баярлалаа. Мөн бидний уран бүтээлийг залуучууд гэж гололгүй 3000н төгрөг төлж, дараа дараагийн уран бүтээлд маань хөрөнгө оруулж үздэг Монголынхоо мянга мянган үзэгчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Бас (аймар ядаргаатай тэ хэха) олиггүй нөхдүүдээс болж хулгайн контентийг маань үзчихсэн хэрнээ хүндэтгэлтэй хандаж, биднийг үнэлж үнэнчээр бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлсэн, таксигаар хүргэж өгсөн, худалдагч бол чихэр өгсөн бүхий л сайхан сэтгэлт хүмүүсдээ баярлалаа хэмээжээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа