Монгол бөхийн өргөө рүү дайрч оржээ


Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан захирамжыг танилцуулахаар бөхийн өргөөн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс очоод байгаа юм.  Тухайн захирамжинд: 2018 оны 3 сарын 24-нд болох “Их Эе” хурлыг хуралдуулахгүй байх /Шүүхийн шатанд явж байгаа учраас/ 

Хоёрдугаарт: Монголын үндэсний бөхийн холбооны тамга тэмдэгийг Р.Нямдорж ашиглахыг хориглосон гэсэн захирамж танилцуулахаар иржээ. Гэтэл Р.Нямдорж өглөөнөөс хойш Бөхийн өргөө дотор байгаа боловч хүлээж авахгүй хамгаалалт гаргажээ.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс бөхийн өргөөрүү хүчээр дайрч орсоноор байдал улам хурцдаж маргаан үүсээд байгаа юм. МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан болон бусад хүмүүс “Нямдоржийн биеийн байдал муу, даралт нь ихэссэн байдалтай байгаа учраас уг захирамжыг нэг дэх өдөр хүлээж авна. Өнөөдөр авахгүй “ гэсэн тайлбарыг хийгээд байгаа юм.