Загвар өмсөгч С.Төгс бага насаа Германд өнгөрөөсөн. Түүний хувьд багаасаа аавгүй өссөн бөгөөд Германд байхдаа энэ асуудлаас болж эмзэглэж байгаагүй ч Монголд ирээд их хэцүү байсан гэнэ. Энэ тухайгаа модель бүсгүй ярихдаа
"Манай нийгмийн нэг юм байгаад байна л дээ. Нэг тийм тархи базчихсан. Үнэндээ байх шаардлагатай ч юм уу гэмээр нэг үзэл бодол байдаг ш дээ. Аавгүй, хагас өнчин гээд л. Энэ нийгмээс болдог гэдгийг би ингэж мэдсэн. Германд жоохон байхад хэзээ ч би аавгүй гэдэг нь эмзэг сэдэв байгаагүй байхгүй юу. Тийм болохоор би тэрийг эмзэг сэдэв гэж бодож өсөөгүй. Монголд ирсний дараа аавгүй гэсэн чинь "өө яана аа уучлаарай, хагас өнчин юм уу" гээд л. Би тэгсэн чинь "би хагас өнчин юм уу" гээд л. Нөгөө үг нь аймар хүнд сонсогдоод байгаа байхгүй юу. Яг үнэндээ тэр тийм аймар хүнд асуудал уу гэвэл үгүй ш дээ" хэмээсэн байна.

Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо