Найруулагч Д.Галбаяртай хамтын амьдрал эхлүүлж нэг зорилго дор нэгдэн явж байгаа Т.Хулан саяхан Солонгосын VIECO брэндийг Монголдоо албан ёсоор оруулж ирэн гоо сайхны бизнест хөл тавьсан. Найруулагч Д.Галбаярын хувьд одоогийн Аглуугийн гэргийтэй амьдрал зохиож байсан ба тэдний дундаас нэгэн охин мэндэлсэн билээ. Харин жүжигчин Т.Хулангийн хувьд түүний охиныг өөрийн үрээ болгож өдгөө аз жаргалтай амьдарч байна. Жүжигчин бүсгүй том охиныхоо талаар "Надад бол хойд ээж гэдэг нэр өөрөө аягүй муухай. Хүмүүс нээх хойд, урд гээд тэгээд байдаг. Би бол өсгөсөн ээж гэж өөрийгөө боддог. Охиноо бол сүүлийн тав, зургаан жил яг өөрийн юм шиг л хайрлаж явсан. Тэгээд бодохоор яагаад ч юм минийх юм шиг, яг л миний охин шиг л би хайрладаг, харамладаг. Тэрийг хойд урдаар нь хэлээд л. Тэр чинь хүнээсээ болдог байх. Хүнийг хайрлаж чадах хүн гэж нэг байна, хүлээн зөвшөөрөөд амьдрах нэг хүн байна. Миний хувьд бол хүлээн зөвшөөрчихсөн" хэмээн ярьжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо