АН-ын дарга С.Эрдэнэ С.Баярцогтыг намаасаа хассан талаарх мэдээ хэн хүний анхааралд байна. Тэгвэл энэ асуудал дээр УИХ гишүүн асан Г.Уянга өөрийн бодлоо илэрхийлжээ. Тэрээр
"С.Баярцогтыг огцруулъя гэсэн, хамгаалж үлдсэн. Одоо хөөж нэрээ цэвэрлэх юм гэнэ. Дубайн гэрээ байгуулж Оюутолгойгоос Монголчуудын ашиг авах хугацааг 2037 он хүртэл хойшлуулсан Ч.Сайханбилэгийг огцруулъя гэсэн, хамгаалж үлдэцгээсэн. Одоо тэр гэрээг нь шалгах юм гэнэ.
Ц.Элбэгдоржийг 24 үндэслэлээр хариуцлага тооцож огцруулъя гэсэн, АН мөн л хамгаалаад үлдсэн. Одоо түүнээс муу хүнгүйг Монгол даяараа мэдэж шогширч байна...
Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдахаас нь эхлээд гудамжинд жагсаж, 14 хоног өлсгөлөн зарлаж ийм гэрээг байгуулж болохгүй гэж байж болох бүх аргаар эсэргүүцэж байлаа. Н.Золжаргалыг огцруулах гэж 3 удаа хандаж байлаа, хамгаалаад үлдсэн. Одоо эрэн сурвалжлаад олохгүй байгаа гэл үү?
ТИЙМЭЭ, БИ ПОП, ХАРИН ТА НАР ?!" гэжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа