Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, иргэн Ч нь Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг байсан бөгөөд найз Ц-ийн хамт архи уухдаа хүү болох Х-тэй хамт байж таарсан байна. Ц нь эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлжээ. Хүүгийн эцэг эх хоёр салсан байсан аж. Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд эцэг Ч нар нь хүүхдийн асран хамгаалагч болох эхэд нь мэдэгдүүлэхгүй нуун дарагдуулж, эмчилгээ хийлгэж зургаан хоног явсан гэх мэдээлэл байна. Авга эгч, ээж хоёр нь өчигдөр өглөө хүүг Улаанбаатарт авчирсан бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо