Реппер Big GEE дуучин Б.Замбалгаравтай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн “108 ” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ.
Реппер Big GEE энэ тухайгаа цахим хуудсанаа “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг энэхүү зүйлийг олон залуус ур ухаан, цаг хугацаагаа зарцуулан бүтээв…Дууны санааг анх өгсөн “ Brainstorm Branding Agency”-ийн хамт олонд баярлалаа. Хөгжмийг бүтээсэн Luuya-д баярлалаа. Бичлэг болон миксинг дээр ажилласан ChinHustle-д баярлалаа. Вокал хоолойг хийсэн Б.Замбалгарав дүүдээ, Бургуужин охиндоо баярлалаа. Клипийг бүтээсэн “Hulegu Pictures” -ийн хамт олонд бас баярлалаа.
Нямсүрэн багштай “Монголын Хүүхдийн Ордны” жүжгийн дугуйлангийн дүү нартаа баярлалаа. Мөн нэр дурдагдаагүй ч үйлс бүтээлээрээ үргэлж хамтдаа байдаг бүх найзууддаа баярлалаа.Таны эргэн тойронд хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд та яаралтай 108 дугаарт хандаарай!!! Өнгөт хорвоог дүүргэх гэр бүл бүхэн бүтэн байг Өсөн дэвжих бяцхан дүү нар зөвхөн жаргал үзэн байг!!!” хэмээн бичжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо