Монголчууд үзэх дуртай морин уралдааныг өвлийн улиралд зохион байгуулах хориотой байдаг. Гэвч "Дүнжингарав" уралдаан жил бүр хууль зөрчиж зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ удаад бүр шөнө дөлөөр зохион байгуулагдаад авав. Монголд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Үүнд өвлийн улиралд буюу 11-5 дугаар сард морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх хэмээх зүйл багтсан байдаг бөгөөд тус уралдаан ийнхүү зохион байгуулагдсаар байна. Тус уралдаанд оролцсон уяачид морь болон унасан хүүхдээ хайн хашхиралдацгааж хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа бичлэг цахим ертөнцөд тархаж олны эгдүүцлийг ихэд хүргээд авсан бөгөөд одоогоор хэчнээн хүүхэд бэртэж гэмтсэн талаархи мэдээлэл хаалттай хэвээр байна. Хориглоод байхад л уралдаан зохиогоод үүнд нь бяцхан хүүхдийн амь насыг үл хайхран оролцож байгаа уяачдад хэн хариуцлага тооцох вэ? Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ ийм зүйлээс болж алдаж байгаа энэ болчимгүй үйлдэл хэзээ зогсох юм бол доо. Хариуцлага тооцох хүмүүс нь хаагуур юу хийж яваа вэ?
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо