Хамтлагаасаа гарч хувийн карьераа хөөсөн жүжигчин Болорчулууны хувийн зургуудаас.......


“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуун эрдэм номын мөр хөөхөөр болж хамтлагаа орхисон билээ.  Тэрээр СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа “Миний нууц хүү” жүжгийн дэггүй хүү Можулагийн дүрийг бүтээж, “Мөрөөдлийн театр”-ын босгыг алхан орсон байна. Жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” , ”Тэр чинь би”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг жүжигт тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулсан нэгэн. Эрдэм номын мөр хөөж хувийн карьертаа анхаарал хандуулахаар болсон Ч.Болорчулууны сүүлийн үеийн зургуудаас хүргэе.