+17 цувралаар алдарт гарч байгаа жүжигчин Жижгээ, Цогтоо нар нэгэн нэвтрүүлэгт оролцож байхдаа хулгай хийсэн паянгаа ярьжээ. Тэрээр
Жүжигчин Жижгээ "Ээжид чихэр шоколад байсан юм. Тэрнээс нь нэг шоколад хулгайлаад куртканыхаа энгэрийн дотор талын халаасанд хийгээд сургууль дээрээ очоод л шоколад идээд л. Тэгж тэгж байгаад орой иртэл ээж "чи тэр шоколад авсан уу" гэхээр нь шууд л гүрийчихсэн. Тэгсэн чинь худлаа яриад бай, чамаас өөр хэн авдаг юм гэхээр нь дахиад гүрийж гүрийж байгаад курткаа тайлсан чинь миний цагаан цамцны энгэр нил шоколад болчихсон байдаг юм. Тэгээд ээжид алуулсан ш дээ. Чи өдий багаасаа хулгай хийгээд худалч болох нь уу гээд л турсагыг маань хуулж байгаа юм чинь. Тэгтэл одоо хүү нь худал ч болоогүй, хулгайч ч болоогүй, сайн хүн болсоон ээжээ" хэмээсээ бол Цогтоо "Бага байхад ээжид би аймар гомдож байсан юм. Манай ээж түрийвчнээс нь мөнгө алга болчихсон чинь намайг авсан гээд. Би ерөөсөө аваагүй байхад чинь намайг авсан гээд гөлийсөн хүүр, нүд нь эргэлдээд чи л авсан гээд л байхгүй арьсаа хуулуулж хуулуулж байгаад ээж оройхон тийшээ хувцсаа угаах гэж байсан чинь өмднийх нь халааснаас нөгөө мөнгө нь гараад ирсэн. Тэр үед ээж би танд аймар гомдсон шүү" хэмээжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо