Киви хамтлагт байх хугацаандаа нөхөрт гарах нь битгий хэл эр хүнтэй ч холбогдож болохгүй хэмээх Ангирмаагийн хатуухан дүрмэнд захирагдаж явсан Кивичүүд аль хэдийнээ айлын эзэгтэй нар болжээ. Бараг 40 нас руу дөхөж байхдаа хүнтэй сууцгаасан тэд ганцаарчилсан уран бүтээлээ гаргасаар байгаа. Тэгвэл хамгийн түрүүнд хүнтэй сууж, үрийн зулай үнэрлэсэн Ука охид бүсгүйчүүдэд ийм зөвлөгөө өгчээ. Тэрээр
"Эх хүн болсныхоо хувьд ер нь л юмыг сайн уншиж судалсан байх юм бол юу ч төвөгтэй биш. Тэгэхээр ерөнхийдөө ирээдүйд байж болох, тулгарч болох асуудлуудыг их сайн судалж байгаарай. Хүнээ танихдаа бас сайн анхаараад, цагаасаа эрт, санаандгүй жирэмсэн болчихвий. Тийм учраас маш сайн хамгаал, сайн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Яалтачгүй аргагүйн эрхэнд сонголт хийх болдог. Хүүхэдтэй болоод л гэрлэчихсэн гээд л. Тэгээд дараа нь таарч тохирохгүй сална гээд л. Тэр болгоныг анзаараад байхад залуу хүн алдаж байж ухаардаг гэдэгчлэн маш сайн төлөвлөж, өөрийгөө зоригжуулж юу хүсч байгаагаа сайн мэдэж өөрийгөө судлаасай гэж л би хүсдэг юм. Дээрээс нь мэдээж үр хүүхэдтэй болсон бол энэ бол чамд ирэх хамгийн том бэлэг, аз жаргал. Энэндээ сэтгэл хангалуун, аз жаргалтайгаар хүлээж аваарай гэж хэлмээр байна" хэмээжээ.


Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа