Хэтэрхий гэмээр энгийн Анхням


Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрон Оскарын шагналт, дэлхийд нэртэй Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд”-ийн гол дүрийг бүтээсэн энэ бүсгүй дэндүү гэмээр энгийн нэгэн. “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ын даруухан бүсгүй дэлгэцэнд л энгэрээ сул тавьж хэд хэдэн тачаангуй дүр амилуулсан болохоос амьдрал дээр тун цэгцтэй нэгэн. Монголын кино урлагаас гадны кино руу үсрэн орсон Анхням өдгөө нам гүмхэн байгаа ч түүний юу хийж байгааг таашгүй. Гэнэт л тэсрэлт хийсэн томоохон уран бүтээлээр үзэгчдийнхээ мэлмий сонорыг мялаадаг Анхнямын сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.